Гэр бүлийн радио 104.5

Гэр бүлийн радио 104.5

Бат бэх гэр бүлийн төлөө...

Гэр Бүлийн Радио 104.5 нь 2001 оны 5-р сард анхны эфирээ цацаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хөгжмийн зүрх, таны зүрхтэй хүүрнэн ярилцсан мөчөөс итгэл найдвар, энэрэл хайр, уучлал ухаарлыг бид сонсогч таны сэтгэлд аядуухан цутгаж эхэлсэн. 2001 оны тавдугаар сарын хоёрны өдөр. Гэр бүлийн радио 104.5 нь анх “Сонгодог” хөгжмийг эгшиглүүлэн шууд эфирээ нээж байсан түүхтэй. Энэ түүхэн цаг үеэс хойш “Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм” алсын хараан дор манай хамт олон Монголын нийгэмд гэр бүл, тусгаар тогтнол, амьдралын үнэ цэнийг сурталчлан, тунхагласан олон арван уран бүтээлийг туурвисаар ирсэн. Бид уран бүтээл нэвтрүүлгээ бэлтгэж хүргэхийн зэрэгцээ олон нийтийн үйл ажиллагааг жилд тогтмол нэгээс хоёр удаа зохион байгуулдаг онцлогтой.
Access to this station's podcasts is not available or it does not provide any